Увс аймгийн мэдээ

ӨМНӨГОВЬ СУМААС "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ" ТОДОРЛОО.

#
ӨМНӨГОВЬ СУМААС "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ" ТОДОРЛОО
Мал аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, Засгийн газрын шийдвэрээр "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр тодорсон, Өмнөговь сумын Холбоо багийн малчин Н.Чимэдцэрэнгийн шагналыг УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар гардуулан өгч, аймаг, сумын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ.
"УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ" цол, тэмдгээр шагнагдсан Н.Чимэдцэрэн таны гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөе.