Зүүнхангай сумын мэдээ

Зүүнхангай сумын товч танилцуулга

#

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Увс аймгийн Зүүнхангай сум нь 1924онд Бадрах нэртэй байгуулагдаж,1932 онд Зүүнхангай сум болон нэрээ өөрчилж одоо 10 багтай 630 өрх, 2227 хүн амтай болоод байна.Зүүнхангай сум нь Даланбулаг, Баянгол, Жаргалант, Хайрхан гэсэн дөрвөн багтай.Увс аймгийн 19 сумаас хүн амын тоогоор 11-д, газар нутгийн хэмжээгээр 15-д ордог.

Далайн түвшнээс дээш 1800-2300м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Хангай нурууны уулархаг мужид, геоморфологийн хувьд Хан-Хөхий,Хархираа,Түргэний бэсрэг уулсын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 4.5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Нийт газар нутгийн хэмжээ 265823га.

МАЛ СҮРЭГ

Мал сүргийн бүтэц2012 оны байдлаар сумын хэмжээнд 106139 толгой мал тоологдсноос 61 тэмээ,5961 адуу,4871 үхэр, 54231 хонь,41015 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт 106139 толгой мал тоологдсоноос нутгийн шилмэл омгийн 2.5 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 2.3 хувь байна. 400 малчин өрх, 197 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 94.7 хувийг эзэлж байна.

ЗАМ ТЭЭВЭР

Сумын нийт зам нь шороон зам байдаг. Даваа гүвээ олонтой уулсын налуу хазгай газар элбэг тул,машин техник явахад эвгүй бэрх замтай учраас засаж сайжруулах шаардлагатай.

УС ХАНГАМЖ

Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 10м3 багтаамжтай усан сантай.Төвлөрсөн ус хангамжийн сүлжээ байхгүй. Байгалийн цэвэр усны нөөц багатай.Сумын төвийн урд гол татарч ширгэдэг,голын эхэнд малчдын зуслан намаржаа байдаг учраас сумын төвд нэмж худаг гаргах, ус цэвэршүүлэх төхөөрөмж тавих хэрэгтэй.

ХҮН АМ ӨРХИЙН ТОО

ОРОН СУУЦ ХАНГАМЖ

Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд амины орон сууц, гэр сууцанд амьдардаг.Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

БОЛОВСРОЛ

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 21 бүлэгт 562 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 55 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 97.6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97.8 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна.Төрийн өмчийн “Ургах наран” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 125, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94.0 хувьд хүрсэн.

ЦЭЦЭРЛЭГ

“Ургах наран” цэцэрлэг Хайрхан багийн нутагт байршилтай 90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 125 хүүхэд хүмүүжиж байна.

0

17 багш, ажиллагчидтай1987 онд ашиглалтанд орсон, тоосгон, зориулалтын барилга

ЭМНЭЛЭГ

Эрүүл мэндийн төвХайрхан багийн 1-р хороонд байршилтай10 ортой1 эмч, 8 сувилагч нийт 25 ажиллагчидтай 

2002 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. 

СОЁЛЫН ТӨВ

Хайрхан багийн нутагт байршилтай 200 хүний суудалтай 

5 ажиллагчидтай 2007 онд ашиглалтанд орсон краказан хийцтэй, зориулалтын барилга. 

АЖИЛЛАХ ХҮЧ САЛБАРААР

Төрийн байгууллагад145 хүн ажиллаж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ ГАЗРЫН ХАРИЛЦАА

Зүүнхангай сум нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээ давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хөдөөгийн өрх сумын төврүү орж ирж байгаагаас шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 10га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 15гаүйлдвэрлэлийн бүс3 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 4 гахөдөө аж ахуйн бүс 10газуслангийн бүс 6 га2012 оны байдлаар 170иргэнгэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15.9 га газар өмчилж,281 иргэн,аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 35.3 га газар,1 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар0.5га газар, 12 иргэн аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 14.4 га газар эзэмшиж байна.

СУМЫН ХӨШӨӨ ДУРСГАЛ

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Уламжлалт мал аж ахуй,орон нутгийн нөөцөд түшиглэсэн жижиг дунд үйлдвэрлэл,үйлчилгээ,дэд бүтэц хөгжсөн,хүний хөгжлийн чадавхтай сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Хүн бүрийн нийгмийн идэвхийг дэмжиж иргэн бүр шинийг санаачлагч, бүтээгч болох нөхцлийг бүрдүүлэх.Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэхАжлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх

СУМЫН ИНДЕКС

Боловсрол:

0.747448000

Эрүүл мэнд:

0.701461666

Эдийн засаг:

0.330268571

Бусад:

0.543630000

Дэд бүтэц:

0.459866666

Байгаль орчин:

0.666665000

СУМЫН ХИЛ 

Увс аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 1088км, Аймгийн төвөөс 343 км зайд байрладаг.Увс аймгийн Өндөрхангай,Баруунтуруун Завхан аймгийн Тэс, Баянхайрхан, Сонгино, Сантмаргад сумдтай хиллэдэг.

ЦАГ УУР

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй. Байгалийн эрс тэс уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -35 С, 7 дугаар сарын дундаж температур +35 С, жилийн дундаж салхины хурд 2-5 м/с жилийн хур тунaдасны нийлбэр 250-30 0мм.

Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 24.05 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 838.6 сая төгрөг, сумын өөрийн орлого 0.25 сая төгрөгөөс тус сумын бүх орлого бүрдэж байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 862.9 сая төгрөг байна. Нийт зардлын 63.7 хувь нь цалин, 13.3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл,7 хувийг урсгал шилжүүлэг, 16 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 1.19сая, аймагт 48.2 сая, орон нутагт 24.05 сая нийт 73.44 сая төгрөгийн татвар төлсөн байна.

ГАЗАР ТАРИАЛАН

Сумын хэмжээнд нийт 6.0 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 50 хувьд нь төмс, хүнсний ногоо, 50 хувьд нь малын тэжээл тариалж байна.25 тонн төмс, 1.5 тонн хүнсний ногоо, 80.5 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Сумын Төв нь Баруунтуруун сумаас 15 квт-ын 106 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдсон боловч тогны ирц муу алдагдал ихтэй байдаг.

ДУЛААН ХАНГАМЖ

Сумын төвд нам даралтын дараах уурын зуухууд ажиллаж байна.Үүнд:Сургуулийн хичээлийн байр, дотуур байр, гал тогоо,хүүхдийн цэцэрлэг, цагдаагийн тасаг, соёлын төв, жаргалант багийн контор, ХАА-н банк, хүн эмнэлэг зэрэг нийт 9 уурын зуух ажиллаж байгаа нь зардал их, ой модыг их хэмжээгээр сүйтгэж байгальд муу нөлөө үзүүлж байгаа учир цаашид төвлөрсөн дулааны инженерийн дэд бүтцийг барих шаардлагатай байна.

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН


Тус сум нь Улаанбаатар хотоос 1000 гаруй км,аймгийн төвөөс 340 гаруй км алслагдсан тул зах зээлээс хол,дэд бүтэц султай,ажлын байр багатай,иргэдийн амьдралын өртөг зардал өндөр зэрэг нь төврүү шилжин суурьших гол шалтгаан болж байна.Өрхийн тоо сумын төвд 230,хөдөөд 400 нийт 630 өрх байна.Сүүлийн 6 жилд 440 хүн шилжин явсан байна.

НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ

 

СУРГУУЛЬ


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульХайрхан багийн нутагт байршилтай. 320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 562 хүүхэд суралцаж байна. 62 багш, ажиллагчидтай. Барилга нь 2003 онд их засвар хийгдсэн.

ЭРҮҮЛ МЭНД

Суманд улсын төсвөөр 10 ортой эмнэлэг 1, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 15 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 46 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 679, осол гэмтэл 19, халдварт өвчлөлийн 34 тохиолдол гарсан байна.

СОЁЛ СПОРТ

2007 онд ашиглалтанд орсон 200 суудалтай Соёлын төвийн барилгад ЗДТГ, Хадгаламж банк зэрэг өөрийн гэсэн барилгагүй байгууллагууд зориулалтын бус үйл ажиллагаа явуулж байна.Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг .Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум нь Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 25 жижиг дэлгүүр,нийтийн халуун усны нэг цэг,хувь хүмүүс гэрээрээ жижиг үйлдвэр эрхлэх үйл ажиллагаа явуулж байна.

ШАШИН СҮМ ХИЙД


1990 онд Дэчиншадвилин хийд хуучин нэгдлийн зочид буудал байсан шавран гэрийг авч байгуулагдан ард иргэдэд буян номын үйлийг хийж байна. Энэ хуучин байр нь ашиглах боломжгүй болсон учир хандив тусламжаар 2011 онд шинэ шашин номын байртай болсон. Уг хийдэд нийт 3лам, ажиллаж байна.

АЖИЛГҮЙДЭЛ ЯДУУРАЛ

Суманд бүртгэлтэй ажилгүй 28 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 61.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 35.7 хувийг дээд, 32 хувийг тусгай дунд,21.3 хувийг бүрэн дунд, 11 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


ЗДТГ нь одоог хүртэл өөрийн гэсэн зориулалтын байргүй 2008 оноос хойш Соёлын төвийн байранд байрлаж байна.

СУМЫН СОР БҮТЭЭГДЭХҮҮН


Цавдан нуурын цагаан давс. Хүнхийн гивант рашаан

СУМЫН ХӨШӨӨ ДУРСГАЛ


Хөшөө дурсгалын нэр: Ч.Жүгдэрийн хөшөө. Байгуулагдсан он:2007 он. Хөшөө,дурсгалын намтар: Дорнын их гүн ухаантан,философич

СУМЫН ОНЦЛОГ

Тус сумын нутаг дэвсгэрт Цавдан нуур оршдог бөгөөд хүнсний зориулалтаар ашигладаг давс ургадаг нуур юм. Орон нутгийн ард иргэд, мал аж ахуйн бүрэн хэрэгцээг хангаад зогсохгүй Улаанбаатар хот, Хөвсгөл аймаг, Завхан аймаг мөн өөрийн аймгийн хэрэгцээнд зориулж гадагш гаргаж байна.Зүүнхангай суманд химийн 100 гаруй бодис агуулсан гивант рашаан байдаг. Энэ рашаан хүний биеийн дотор бүх эрхтэнүүдийг анагаах увидастай бөгөөд сүүлийн үед гадна дотны маш олон иргэд ирж хэрэглэн үр өгөөжөө өгч байгаа тул нутгийн сор бүтээгдэхүүнээр зарлан сурталчилж байна.Тус сумын Баянгол багийн нутаг алтны нөөцтэй болох нь тогтоогдсон.Сум орон нутгийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөнд байгалийн ашигт малтмалаа зөв ашиглах зорилт тавин ажиллаж байна.Сумын нутаг дэвсгэрт хар мод нэлээд ургадаг.Энэхүү мод нь байгалийн үнэт баялагийн нэг юм.