Монголын мэдээ

ЭМЯ: Хүн амын дунд халдвар тархах өндөр эрсдэлтэй гэв

#

Эрүүл мэндийн яамнаас  “Covid-19” халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.05.22/ цаг үеийн ээлжит мэдээлэл  хийж байна. Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд  1656  хүн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт гурван хүн тусгаарлах байранд орсон байна. Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын эрсдэлийн найм дахь үнэлгээг өчигдөр хийжээ. Энэ үнэлгээгээр  Монгол Улсад коронавирусийн халдвар хүн амын дунд тархах өндөр эрсдэлтэй гэж үзжээ.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн шуурхай 119 утсанд иргэдээс хүмүүс амны хаалт зүүхгүй байна, АТМ ариутгах шаардлагатай гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ. Мөн 119 утасны шуурхай аппликэйшнд гадаадын  улсаас АНУ, Швед, Белги, Ирак  улсаас 10 иргэн холбогдож коронавирусийн халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө, мэдээлэл авчээ.