Монголын мэдээ

Богд хан ууланд хоёр согоо, 10 халиун буга нэмж нутагшуулжээ

#

Хустайн байгалийн цогцолборт газраас Богд хаан уулын дархан цаазат газарт өмнө нь 10 халиун буга нутагшуулсан билээ. Тус газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлснээр, саяхан Богд хан ууланд хоёр согоо, 10 гаруй халиун буга нэмж нутагшуулан, цус сэлбэхээр ажиллаж байгаа ажээ.

 

Энэ ажлын үр дүнгээс шалтгаалан цаашид Улсын тусгай хамгаалалтын бусад газарт, зөвхөн төвийн гэлтгүй баруун, зүүн болон хойд бүсийн нутагт буга сэлгэн нутагшуулахаар төлөвлөж буй юм байна. Өнөөдрийн байдлаар мэргэжилтнүүд Богд ууланд сэлгэн нутагшсан буга, согоонуудыг ажиглан, судалгаа хийж байгаа а

 

Хустайн байгалийн цогцолборт газарт өнөөдөр 1300 орчим буга буй юм байна. Судлаачдын мэдээлснээр, 50 мянган га нутагт 400 буга бэлчээрлэх боломжтой юм байнa.