Монголын мэдээ

Сурвалжлага: Мөрдэс зүүсэн алтан гартнууд

#

Өдрийн 12.00 цаг. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт /ТТАХНЭочиход хүлээлгийн танхим болон амбулаториор үйлчлүүлэх өрөөнүүд хүн ихтэй байлаа. Эмнэлгийн өнгө төрхийг харахад ногоон өнгө давамгайлах бөгөөд  эко эмнэлэг гэдгийг илтгэдэг аж.  Үүдэнд зогсох цагаан халаадтай залуухан эмчээс тус  эмнэлгийн захирал, хурандаа Л.Баттөрийг сурагласаар олж уулзав.  ТТАХНЭ буюу бидний нэрлэж заншсанаар төрийн албан хаагчдын эмнэлгийг зорьсон шалтгаан маань  Гэмтэл согог судлалын тасгийн мэс заслын өрөөнөөс буюу  “хориотой” бүсээс сурвалжлага  бэлтгэх байсан учраас зөвшөөрөл авсны дараа дээрх тасгийг зорилоо.