Увс аймгийн мэдээ

Увс аймаг ОХУ-ын Халимаг улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо

#

ОХУ-ын Төрийн Думын гишүүн Батор Канурович Адучиевын урилгаар Увс аймгийн засаг Д.Батсайхан тэргүүтэй тѳлѳѳлѳгчид ОХУ-ын Төрийн Думд ажлын айлчлал хийж Халимаг үхэр болон хѳлдѳѳсѳн үрийг нь сайжруулагчаар ашиглан Увсын үхрийн таваарлаг чанарыг дээшлүүлэх боломжийн талаар ярилцлаа. Мѳн эрчимжсэн үхрийн аж ахуй байгуулах талаар хэлэлцэж “Увс Хүнс” компанитай гэрээ хийж хамтран ажиллахаар боллоо.