Монголын мэдээ

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл 2019 оны 3-р сарын 04-нд дуусна

#
Эхлэх хугацаа: 2019-02-14

Монгол хэл, бичгийн шалгалтанд /МХБШ/-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар,Улаанбаатар хотын цагаар 2019 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2019 оны 03-р сарын 04-ний 18:00 цагт дуусна. 
2019 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчдын шалгуулагчдын мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-аас татан авч бүртгэлд хамруулах тул тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй. Харин өмнөх онуудад МХБШ өгөөгүй болон 2017, 2018 онуудад уг шалгалтад хамрагдаж 399 ба түүнээс бага оноо авсан, их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй иргэн дээрх цахим хаяг, хугацаанд бүртгүүлсэн байх шаардлагатай. БҮРТГЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАХГҮЙ БА НЭМЭЛТ БҮРТГЭЛ ХИЙХГҮЙ. МХБШ нь бүртгэлийн хураамжгүй ба батламж хуудастай байна