Увс аймгийн мэдээ

Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2018 оны ажлаараа улсад 3-р байр эзэллээ

#

Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөний үеэр нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, ажил олгогчийн өр авлагыг бууруулах, харьяа нутаг дэвсгэртээ нийгмийн даатгалын үйлчилгээг иргэн, даатгуулагчид, ажил олгогч, тэтгэвэр авагчид хүртээмжтэй, шуурхай, чанартай хүргэж тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг хугацаанд нь олгох ажилдаа амжилт гарган, 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээр манлайлсан шилдэг хэлтсүүдийг тодруулсан юм.

Нийгмийн даатгалын салбараас дэвшүүлсэн "Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил"-ийн хүрээнд тавьсан зорилт зорилгоо амжилттай биелүүлж, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, ажил олгогч, иргэд, даатгуулагч, тэтгэвэр авагчдад үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлж, 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээр Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтэс салбартаа манлайлан гуравдугаар байр эзэллээ.

Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2018 онд Тэтгэвэр авагчдын тоо-11635, Тэтгэмж авсан иргэдийн тоо-3590, Ажилгүйдлийн тэтгэмж авсан иргэдийн тоо-256, Нийгмийн даатгалын хамралт: Ажил олгогчийн тоо-878, Албан журмын даатгуулагчийн тоо-11333, СДД тоо-4495, Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө, биелэлтийг 105,0%-иар давуулан биелүүлж өндөр амжилттай ажилсан байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙГАА АЖИЛ ОЛГОГЧ БОЛОН ИРГЭД, ДААТГУУЛАГЧ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА