Зүүнхангай сумын мэдээ

ЗҮҮНХАНГАЙ СУМАНД НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН АШИГЛАЛТАД ОРЛОО

#

Улсын төсвийн 1 тэрбум 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "БАЯНБААТАР ХАЙРХАН" ХХК-ний хийж гүйцэтгэсэн Зүүнхангай сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлыг байнгын ашиглалтад улсын комисс хүлээн авлаа. Уг барилгыг 2 давхар, тоосгон ханатай, хавтан хучилт /угсармал/, суурь цутгамал төмөр бетон баганан суурьтайгаар барьсан ба цонх, хаалга, шал, шат, дотор засал, гадна заслыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өглөө.