Монголын мэдээ

"ХАРАНГА"-ЫНХАН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР ШАГНУУЛНА

#

Монголын рок попын амьд домог “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнахаар болжээ.

 

“Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиосон.

 

Тэд 30 жилийн ойдоо зориулсан “Замд гаръя” тоглолтоо хэдхэн хоногийн өмнө “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулж, үнэнч фенүүдээ баярлуулсан юм.