Зүүнхангай сумын мэдээ

Нутгийн зөвлөлийн дэргэд байгуулсан Зүүнхангай сумын төгсөгчдийн холбоо ТББ-ын хурал боллоо.

#

Сайн байцгаана уу. Нутгийн зөвлөлийн дэргэд байгуулсан Зүүнхангай сумын төгсөгчдийн холбоо ТББ-ын хурал боллоо.
Хурлаар төгсөгчдийн холбооны хийсэн вэб хуудсыг танилцуулж цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Хуралд ирсэн сайхан сэтгэлт хүмүүстээ баярлалаа. Вэб сайтаа сайн хөгжүүлэх болноо.

Одоо бид нэн тэргүүнд вэб сайтдаа www.zuunkhangai.mn хаягаар өөрсдийгөө бүртгүүлж хураамжаа төлөх хэрэгтэй байна. Ингэснээр Зүүнхангайчуудын маань цахим бүртгэл бий болж үүнд суурьлан олон ажлуудыг хийх боломжтой болох юм. Мөн хураамжаа төлснөөр санхүүгийн эх үүсвэр бий болж боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн оновчтой ажлуудыг та бүхнийхээ саналын үндсэн дээр хэрэгжүүлэх юм